Ажиллаж байна

Хотхоны удирдлагыг нэг системд

Задаргаатай нэхэмжлэл, QPay төлбөр, и-баримт, машины дугаар таних хаалга, зочны QR, засварын хүсэлт — СӨХ-ийн өдөр тутмын ажлыг цаас, дэвтэр, групп чатнаас гаргаж, баримттай болгоно.

Айл бүр задаргаагаа хардаг QPay төлбөрт и-баримт автоматаар Орц-гарц бүрэн логтой
Төлбөр гарлаа 1201 тоот · 33,000₮
1201 тоот · 12 давхар
2026 оны 9 сарын нэхэмжлэл
Төлсөн
Үндсэн үйлчилгээ15,000₮
Лифт8,000₮
Хог5,000₮
Харуул хамгаалалт5,000₮
Дээвэр засварчөлөөлөгдсөн4,000₮
Нийт 33,000₮
1234 УБА · зөвшөөрөв Баруун орох · 08:42
Боломж

Гар аргаар хөтөлдөг журамтай харьцуулахад

Мөнгө, машин, хүсэлт гурав нь СӨХ-ийн ажлын гол гурван урсгал. Гурвуулаа энд бүртгэгдэнэ.

Хураамж задаргаатай

Айл бүр юунд хэдийг төлж байгаагаа мөрчлөн хардаг. „Яагаад ийм их вэ?“ гэсэн маргаан, дуудлага эрс багасна.

Шударга тооцоо

1 давхрын айл лифтний мөнгө төлөхгүй — дүрмийг нэг удаа тохируулахад систем өөрөө хэрэгжүүлнэ. Онцгой тохиолдолд айл тусад нь чөлөөлөгдөнө.

Сарын нэхэмжлэл автоматаар үүснэ

Бүх айлын нэхэмжлэл секундын дотор үүснэ. Тариф өөрчлөгдвөл төлөгдөөгүй нэхэмжлэл дахин бодогдоно, төлөгдсөнд нь хүрэхгүй.

QPay төлбөр, и-баримт

Оршин суугч аппаасаа банкны товч дарж төлнө, и-баримт нь СӨХ-ийн ТТД дээр шууд бүртгэгдэнэ.

Машин автоматаар

LPR камер дугаарыг таньж, бүртгэлтэй эсэхийг шалгана. Өвөл дугаар цасанд дарагдвал RFID таг ажиллана. Хэн хэзээ орсныг лог үлдээнэ.

Зочин — эзэн нь зөвшөөрнө

Оршин суугч аппаасаа зочиндоо хугацаатай QR өгнө. Харуул утсаар ярьж баталгаажуулах шаардлагагүй.

Хүсэлт алдагдахгүй

Засварын хүсэлт төлөвтэйгээр бүртгэгдэнэ — хэн хэзээ мэдэгдсэн, хэзээ шийдэгдсэн нь тодорхой. Төлөв солиход эзэнд нь мэдэгдэнэ.

Санал асуулга айлаар

СӨХ-ийн хурлын санал хураалт аппаар явна. Санал нь өмчлөгчийн нэгжээр тоологдоно — нэг айл нэг санал.

Эрхийн хатуу хяналт

Админ, харуул, оршин суугч тус бүр өөрийн харах ёстойг л хардаг. Хотхон хоорондын тусгаарлалтыг тусгай тест байнга шалгана.

Задаргаа

Нэг дүн биш — хураамж бүр тусдаа мөр

Жишээ: 12 давхар байрны нэг сарын нэхэмжлэл. Гурван айл, гурван өөр дүн — шалтгаан нь харагдана.

Хураамж 101 тоот 1 давхар, дэлгүүр 105 тоот 1 давхар 1201 тоот 12 давхар
Үндсэн үйлчилгээ15,000₮15,000₮15,000₮
Лифтхамаарахгүйхамаарахгүй8,000₮
Хогчөлөөлөгдсөн5,000₮5,000₮
Харуул хамгаалалт5,000₮5,000₮5,000₮
Нийт20,000₮25,000₮33,000₮

Лифтний мөрийг давхраас хамааруулж, хогийг тухайн айлд чөлөөлсөн нь автоматаар тооцогдож байна. Тооцох аргыг хураамж тус бүрд тогтмол дүн, м.кв-аар, эсвэл оршин суугчийн тоогоор гэж сонгоно.

Хаалга

Машины хаалга хэрхэн ажилладаг вэ

LPR камер (LPRC200) болон inBio/C3 контроллертой ажиллана. Interlock логик нь локал контроллер дээр — сүлжээ тасрахад машин гацахгүй.

1

Камер дугаар таних

Хаалганы камер машины улсын дугаарыг уншиж, системд илгээнэ. Hybrid терминал бол RFID тагийг мөн уншина.

2

Систем шалгах

Дугаарыг нэг стандартад оруулж, тухайн хотхоны бүртгэлтэй машинтай тааруулна.

3

Лог ба мэдэгдэл

Орсон/гарсан бүрийг зурагтай нь бүртгэж, эзэнд нь мэдэгдэл илгээнэ. Маргаан гарвал баримт бэлэн.

Ялгаа

Өмнө нь ба одоо

Гар аргаар өмнө нь

  • Хураамжийг Excel дээр бодож, нэг дүнгээр мэдэгдэнэ
  • Хэн төлсөн, хэн үлдсэнийг дэвтэр/санах ойгоор
  • Зочны машин бүрд харуул руу утасдана
  • Засварын хүсэлт групп чатанд алга болно
  • Орц-гарцын бүртгэл байхгүй

amarSukh-тэй одоо

  • Дүрмээ нэг удаа тохируулбал нэхэмжлэл автоматаар
  • Айл бүр задаргаагаа өөрөө хардаг
  • Төлөлтийн байдал шууд, шүүлт ба хайлттай
  • Оршин суугч зочиндоо QR илгээнэ
  • Хүсэлт төлөвтэй, мэдэгдэл автоматаар
  • Бүх орц-гарц баримттай
Хэрэглэгчид

Гурван эрх, гурван өөр дэлгэц

Хэрэглэгч бүр өөрийн ажилд хэрэгтэйг л хардаг — илүүг нь биш.

СӨХ ажилтан

Хураамжийн дүрэм тохируулах, нэхэмжлэл үүсгэх, төлөлт хянах, оршин суугч бүртгэх, санал асуулга явуулах, тайлан харах.

Оршин суугч

Төлбөрийн задаргаа, QPay-ээр төлөх, и-баримт, машинаа бүртгүүлэх, зочны QR үүсгэх, засварын хүсэлт, мэдэгдэл.

Харуул

Зочны QR шалгах, орц-гарцын лог харах, оршин суугчийн бүртгэл лавлах — хувийн мэдээлэлд хүрэхгүйгээр.

Байдал

Юу бэлэн, юу хийгдэж байна

Систем бодит хотхонд ажиллаж байна. Дараагийн ажлаа нуухгүй жагсаав.

Бэлэн болсон

  • Хураамжийн дүрэм, задаргаатай сарын нэхэмжлэл
  • Нэхэмжлэл сар бүр автоматаар, хугацаа хэтэрвэл сануулга
  • QPay төлбөр + и-баримт (ГЕГ-т бүртгэгдэнэ)
  • Орлого/зарлагын тайлан, Excel экспорт, цаасан нэхэмжлэл
  • LPR камер, RFID таг, орц-гарцын лог
  • Зочны QR, засварын хүсэлт, санал асуулга, push мэдэгдэл
  • Олон хотхон — өгөгдөл бүрэн тусгаарлагдсан

Хотхоноо системд оруулах уу?

Админ самбарыг эхлээд өөрөө туршиж үзээрэй — хураамжийн дүрэм тохируулж, нэхэмжлэлээ урьдчилж хараад дараа нь үүсгэнэ.